Морьтойгоо алга болсон иргэний морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ Морьтойгоо алга болсон иргэний морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Морьтойгоо алга болсон иргэний морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ

2024 оны 9 сарын 30

Arslan.mn

Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газарт малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин Ж/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 киломерт завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 30-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659184
0 эможи

keyboard_arrow_up