Өөрийнхөө зөвлөх, нэг намынханд газар олгосон Увсын Засаг дарга Ч.Чимэд нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ Өөрийнхөө зөвлөх, нэг намынханд газар олгосон Увсын Засаг дарга Ч.Чимэд нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өөрийнхөө зөвлөх, нэг намынханд газар олгосон Увсын Засаг дарга Ч.Чимэд нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2024 оны 9 сарын 30

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45615, мөрдөн байцаалтын 4091 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн засаг дарга Ч.Ч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан Г.О, У.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмших эрх олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эргэн сануулахад, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарыг 2022 оноос хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ.

Тухайлбал, Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт

  • “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200,
  • үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800,
  • иргэн Д.Н-д 1000, барилга, байгууламжид зориулж Б.М, Б.Б нарт тус бүр 1500,
  • авто засварын газар нэрээр П.А-д 48,
  • зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл ч тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659194
0 эможи

keyboard_arrow_up