ШУУРХАЙ: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ амь  насанд хүрсэн хэрэг гарчээ ШУУРХАЙ: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг гарчээ

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

Энэ сарын 28-ны өдөр онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй хэрэг гарчээ. 

Тодруулбал, ОБЕГ-ын хурандаа Г.Н нь өөр албан тушаалд дэвшсэн баяраа тэмдэглэж, "Elegance" зочид буудалд архидан согтуурсан байна. Гэтэл тухайн үед хамт байсан нэгэн алба хаагч нь тодорхойгүй шалтгааны улмаас нарсан баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн алба хаагчийг хамт ажилладаг хүмүүс нь ухаангүй байдалтай ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр ухаан оролгүй нас барсан аж.

Баяраа тэмдэглэсэн Г.Н нь амь насаа алдсан алба хаагчтай маргалдаж, зодсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.

 Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659228
1 эможи

keyboard_arrow_up