ШУУРХАЙ: Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир  Францад саатуулагджээ ШУУРХАЙ: Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир Францад саатуулагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир Францад саатуулагджээ

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Тус мэдээлэлд Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

  • бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан,
  • Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж,
  • Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан хэргээр буруутгагдаж буй.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 8 дугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байна.

Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2 жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659258
0 эможи

keyboard_arrow_up