Солонгосын виз олголтыг шийдэх хугацаа 25 хоног болон БУУРЧЭЭ
2024 оны 10 сарын 03
БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлжээ.
Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна.
Бүлгийн гишүүд БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Чой Жин Вон “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар онцолжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659260
1 эможи
Зочин
2024-10-03 20:06
Монголчууд л солонгосын эмнэлгуудийг баяжуулж, хар ажлын нугалдаг бишуу. Одоо ч иргэдээ зарц болгодог ядуу улсууд ч цеерее биздээ!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: