ОСНААУГ болон ХОСНАА Хөгжлийн төв ТББ хамтран ажиллаж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна ОСНААУГ болон ХОСНАА Хөгжлийн төв ТББ хамтран ажиллаж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ болон ХОСНАА Хөгжлийн төв ТББ хамтран ажиллаж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

2024 оны 10 сарын 03

Arslan.mn 

Өнөөдөр Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь "Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв" ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл, “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Түвдэндорж, ОСНААУГ-ын Ерөнхий инженер  Ж.Пүрэвжамц, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдан, "Ганбиж" ХХК-ний захирал С.Гантөмөр, "Хаусинг холд" ХХК-ний захирал Б.Туул болон бусад албаныхан оролцсон юм.         

Arslan.mn                
Энэ үеэр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл хэлсэн үгэндээ “ОСНААУГ нь өнөөдрийн байдлаар “Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын  төвлөрсөн дулаан хангамжаар хангагддаг орон сууцны байрны 49 хувь буюу 2200 орон сууцны байр 140,000 гаруй айл өрх, 11000 ААН, байгууллагыг хариуцан ус, дулаанаар 24 цаг хангаж ажилладаг. Үлдсэн өрх, ААН-үүдэд хувийн орон сууцны конторууд ус, дулаанаар хангах ажлыг хийж гүйцэтгэдэг. Тиймээс бид хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Санамж бичгийн зорилго нь хамтын ажиллагааг эхлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.” гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ХОСНАА н Хөгжлийн төв ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ганбиж ХХК-ий захирал С.Гантөмөр: 

Орон сууц нийтийн аж ахуйн салбарын норм, норматив шинэчлэхэд санал солилцох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх, Мэдээлэл технологи, программ хангамж, инновацийн чиглэлээр харилцан туршлага солилцох, мэргэжилтэн нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, хууль, дүрэм, журмын өөрчлөлтөд харилцан санал солилцох, хамгийн гол нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр бид хамтарч ажиллах ажиллахаар болоод өнөөдөр гарын үсгээ зурлаа.
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659271
0 эможи

keyboard_arrow_up