“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг ирэх сарын 5-н хүртэл хойшлуулав “Бэлтэс мөрөн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг ирэх сарын 5-н хүртэл хойшлуулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг ирэх сарын 5-н хүртэл хойшлуулав

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшилжээ. 

Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 минут хүртэл хойшлуулжээ. 

Тодруулбал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулав.

Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659272
0 эможи

keyboard_arrow_up