ГЕГ: Бордюрыг ширхэгийг нь 19 мянгаар биш 77 мянган төгрөгөөр оруулж ирсэн ГЕГ: Бордюрыг ширхэгийг нь 19 мянгаар биш 77 мянган төгрөгөөр оруулж ирсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Бордюрыг ширхэгийг нь 19 мянгаар биш 77 мянган төгрөгөөр оруулж ирсэн

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Замын хашлага, бродюртой холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл "Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 Аж Ахуй Нэгж, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бродюр хавтангууд импортолсон байна. 

Импортын замын хашлага, бродюр, цементэн хавтанд нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа. 

Нэг ширхэг бродюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээ цахим орчинд өрнөж байна. Бид шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй.

Бродюрын импорт, замын хашлагын нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77,000 орчимд гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн татвар болон НӨАТ-ыг төлж барагдуулдаг.

Манайд бродюрыг 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй.Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх. 

Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659293
1 эможи

Зочин
2024-10-06 07:57
Алибабад ороод унийг хараачээ!!! Ийм наймаа хийсэн этгээдэд хариуцлага тооцож улсыг хохиролгуй болгох. Зам ергетгех боломжийг хайхын оронд хаших шийдвэр гаргасан хотын даргыг солих хэрэгтэй!!!
Зочин
2024-10-05 13:53
junga
Зочин
2024-10-05 00:16
энэ эмэгтэй мэдээж худлаа ярихгүй бол болохгүй ш дээ дарга нартаа загнуулна ш дээ
Зочин
2024-10-05 00:14
китайская
Угий
2024-10-04 21:23
За юу яриад байна. Бордиур чинь өсрөөд 50000 юм байна ш дээ. Энгийн тоо. 21 000 мянган тоон чинь нэг нь 50кг гэхээр 420 000ширхэг бордиур. 2 400 000 000÷420 000 гэхээр нэг бордиуранд 5700 төгрөг төлсөн гэхээр гаальд мэдүүлсэн үнэ 35 000 болж байна. Ийм л хулгайчууд даа. Новшнуудаа идэж ханаагүй юу? 35000 төгрөгөөр мэдүүлсэн нь гарч байхад ичих ч үгүй 77000 гээд зогсох байцаагч. Ядаж бодож байж худал хэлээчээ
keyboard_arrow_up