8-12 насны гурван хүү кофе шопоос гар утас, бэлэн мөнгө хулгайлсныг илрүүлжээ
2024 оны 10 сарын 05
Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кофе шопод хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 8-12 насны А, М, Б нар нь тус кофе шопоос гар утас болон бэлэн мөнгө хулгайлсныг шуурхай илрүүлэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн хүмүүжил, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659308
0 эможи
Зочин
2024-10-05 16:30
Багануур жаахан эвгүй болох гээд л байна уу даа. Нэгдсэн эмнэлгийн яг хажууд шөнөжин хөгжим хангинуулж архичид цуглуулдаг нэг баар караокег хаах хэрэгтэй санагдах юм. Яг хажууд нь хаяа дэрлээд байж байгаа эмнэлгийн өвчтөнүүдэд их л тээртэй хэцүү санагдсан шүү. Багануурын цагдаа анхааралдаа авахыг бодоорой.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: