“60 сая дахь модыг өнөөдөр Түргэний аманд тарина“ “60 сая дахь модыг өнөөдөр Түргэний аманд тарина“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“60 сая дахь модыг өнөөдөр Түргэний аманд тарина“

2024 оны 10 сарын 05

Arslan.mn

Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 26-ыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр буюу аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм байна. Энэ үеэр Түргэний аманд 60 сая дахь модыг тарих талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Байршил:

  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"
  9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд
  10. Тэрбум мод сан

Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих арга хэмжээнд оролцогчдыг угтан авч, доор дурдсан чиглэлийн дагуу ажиллах аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659309
1 эможи

Зочин
2024-10-06 13:15
Энэ Тужийн нарсны нөхөн сэргээх ажлыг Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлэх ажлаар Барсболд сайдын үед эхэлж маш амжилттай хэрэгжсэн ажил шүү. Одоо энэ хавийн бараг хүн олыгон үүнийг нөхөн сэргээсэн бол Баатар авах боллоо. Ерөнхийлэгч энэ талаар энхаарах нь зөв байх даа.
keyboard_arrow_up