Чингис хот-Норовлин чиглэлийн 68 км авто замыг ашиглалтад оруулав Чингис хот-Норовлин чиглэлийн 68 км авто замыг ашиглалтад оруулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Чингис хот-Норовлин чиглэлийн 68 км авто замыг ашиглалтад оруулав

2024 оны 10 сарын 05

Arslan.mn
Чингис хот-Норовлин сум чиглэлийн хучилттай авто зам үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллажээ.

Замын зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.

Тус замын далан суурийн өргөн 11м, асфальтбетон хучилтын өргөн 8м, зорчих хэсгийн өргөн 7м урттай. Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40мм, өнгө асфальт бетон 30мм, хөвөөний өргөн 1,5м аж.

Нийт 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөр бетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2ш, 15 у/м дам нуруутай гүүр 1ш баригджээ.

Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг  “Мон-Аз” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659311
1 эможи

Зочин
2024-10-05 12:42
Ямар нарийхан зам бэ өнөө маргаашаа харсан жүжигчид
keyboard_arrow_up