Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

2024 оны 10 сарын 06

Arslan.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны 10-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +7...+9 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659317
0 эможи

keyboard_arrow_up