Сураггүй алга болсон 2 настай хүүг ЭСЭН МЭНД олжээ
2024 оны 10 сарын 08
Сураггүй алга болсон 2 настай хүүг ЭСЭН МЭНД олжээ.
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ 10.07-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Б /2 настай, эрэгтэй хүүхэд/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.08-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659353
1 эможи
Саран
2024-10-09 04:50
2 настай хүүхдээ алдаад гэрээсээ хол хээрээс олж байдаг нээрэн, арилчихсан дотортой эцэг эхүүд байх юмаа. Ингэж байхаар хүнд хүүхдээ өгмөөр юм доо. Эцэг эх шиг хайрлан өсгөх хүн зөндөө байгаа даа. Хараал идсэн мануухайнуудад хүүхэд заяагаад яадаг юи!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: