Э.Оюунболд арслан хүний биед халдсан хэргийг хаахаар болжээ Э.Оюунболд арслан хүний биед халдсан хэргийг хаахаар болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Э.Оюунболд арслан хүний биед халдсан хэргийг хаахаар болжээ

2024 оны 10 сарын 08

Arslan.mn

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, хуулийн хариуцлага тооцсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Э.Оюунболдын  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 мянган төгрөгөөр торгосон байдаг.

Тэгвэл хуулийн байгууллагаас бусдын биед халдсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн иргэний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

Тиймээс хэргийг хаах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлж, прокуророос хэрэг бүртгэлийг хааж, Э.Оюунболдын бусдын биед халдсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдах” зөрчлийн шинжтэй гэж үзэн  харьяа эрх бүхий байгууллагад шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659354
0 эможи

keyboard_arrow_up