ШУУРХАЙ: Шүүхээс Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, ЯЛ ОНООЖЭЭ ШУУРХАЙ: Шүүхээс Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, ЯЛ ОНООЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Шүүхээс Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, ЯЛ ОНООЖЭЭ

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй хэдэн жил үргэлжилж буй. 

Тодруулбал,  Ч.Ганхуяг  нарыг 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэрэг нь шүүхэд шилжиж байсан.

Тэгвэл анхан шатны шүүхээс Ч.Ганхуягийг хүний биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, торгох ял оноожээ. Тухайлбал, Ч.Ганхуягт 1.350.000 төгрөг, мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоодыг 4,000,000 төгрөгөөр торгожээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард хэргийг прокурор хянаад, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн,  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.  Харин яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, гомдлыг хүлээн авахаас татгалзаад байсан. 

Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягыг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар дээрх яллагдагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болоод байсан.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659402
1 эможи

Зочин
2024-10-15 09:27
Торгуулийн мөнгө хэнд очдог вэ? Төрд үү…хохирогчид уу…?
Зочин
2024-10-10 13:26
Баячуудч хүснээ
Зочин
2024-10-10 11:34
тэр зодуулсан гээд байгаа эмэгтэй асуудалтай
keyboard_arrow_up