Х Богд Жэвзүндамба хутагт бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр мод тарьжээ
2024 оны 10 сарын 14
Монголын Бурханы Шашны Тэргүүн Оройн дээд Очирдара X Богд Жэвзүндамба хутагт, Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж болон лам хувраг сүсэгтэн олны зүгээс бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчэнлин хийдэд мод тарилаа.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлдэг үндэсний мод тарих өдрүүдээр бүх нийтээр мод бут сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалж байхыг Монголын бурхан шашинтнууд, сүсэгтэн олон та бүхэндээ уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659455
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: