Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх З.Санждорж нарын хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх З.Санждорж нарын хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх З.Санждорж нарын хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард саатуулсан. Тэднийг гаднын тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж, улмаар хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.

Тэгвэл Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх  З.Санждорж нарт холбогдох энэ хэргийг прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад, З.Санждорж, нэгэн компанийн захирал Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1- ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан байдаг. З.Санждоржийн хувьд 2023 онд X Богдыг тодруулахтай холбоотойгоор сөрөг байр суурь илэрхийлж байсан нэгэн. Үүнээс өмнө Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж байсан ч давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659505
0 эможи

keyboard_arrow_up