Төв замын автобусанд сууж, утас хулгайлдаг этгээдийг илрүүлжээ
2024 оны 10 сарын 15
Төв замаар зорчдог автобусанд сууж, 20 гаруй гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ.
Тус хэргийг үйлдсэн 22 настай М-нь удаа дараа энэ төрлийн хэрэгт холбогдож байсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны дотор талын битүү халаасанд хийж, үргэлж сонор сэрэмжтэй байх, автобусан дотор болон автобуснаас буух суухдаа гар утас, цүнх, эд зүйлдээ хямгатай байж мэдэрч зорчих, зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлдээ сонор сэрэмжтэй байх, гар утас шинээр худалдан авахдаа баталгаат газруудаас худалдан авч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659516
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: