МОНГОЛД ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ /EU TRAM-2/ ТӨСЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЛАА МОНГОЛД ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ /EU TRAM-2/ ТӨСЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛД ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ /EU TRAM-2/ ТӨСЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2024 оны 8 сарын 30

Arslan.mn

“Монголын худалдааг дэмжих “EU TRAM төслийн багийн ахлагч ноён Стефан Мозерыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар бусад удирдлагын хамт /2024.08.29/ өдөр хүлээн авч уулзлаа. Европын холбоо нь Монгол Улстай стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр олон жил амжилттай хамтран ажиллаж байна. 2017-2021 онд хэрэгжсэн “Монголын худалдааг дэмжих “EU TRAM төсөл” нь үр өгөөжтэй, ихээхэн ач холбогдолтой байсныг СХЗГ-ын дарга С.Батбаатар онцлоо.

“Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх” буюу “EU TRAM-2” уг төсөл нь 2023-2027 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын холбогдох кластеруудыг дэмжиж ажиллахаас гадна экспортыг нэмэгдүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад онцгой анхаарч ажиллах юм.

Мөн энэ удаагийн төслийн үр өгөөжийг стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад хүргэх, үндэсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүсэлтэй байгаагаа СХЗГ-ын дарга С.Батбаатар энэ үеэр илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659528
0 эможи

keyboard_arrow_up