ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГА /ISO/ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ СТЕВЕН ЛҮИСИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГА /ISO/ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ СТЕВЕН ЛҮИСИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГА /ISO/ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ СТЕВЕН ЛҮИСИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

2024 оны 8 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр /2024.08.15/ Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бодлогын газрын удирдлага, албан хаагчид Олон улсын стандартын байгууллага /ISO/ Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Стевен Лүисийг хүлээн авч, уулзлаа.

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн байгууллага нь 1979 онд ISO-ын гишүүн орон болж нэгдсэн бөгөөд хамтын ажиллагааны арвин түүхтэй байгууллага юм.

Энэхүү уулзалтаар Стевен Лүис Олон Улсын Стандартын байгууллага болон Стандарт, хэмжил зүйн газрын хамтын ажиллагааны түүх, олон улсын стандартын салбарт эзлэх байр суурийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Мөн цаашид Олон Улсын стандартын байгууллагын зүгээс Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудтай хурал уулзалтыг Монгол улсад зохион байгуулах, Ухаалаг стандарт төслийн нэг хэсэг болж ажиллах, Үндэсний стандартыг Олон Улсын стандарт болгох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659530
0 эможи

keyboard_arrow_up