“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ “PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ.

Тодруулбал, энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг хураан авсан.

Уг хэрэгт Улаанбаатар Улан – Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь Нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авсан ба Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна.

Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659531
1 эможи

keyboard_arrow_up