ДОРНОД АЙМАГ ДАХЬ СХЗХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 123 ХУВИАР БҮРДҮҮЛЛЭЭ ДОРНОД АЙМАГ ДАХЬ СХЗХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 123 ХУВИАР БҮРДҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СХЗХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 123 ХУВИАР БҮРДҮҮЛЛЭЭ

2024 оны 6 сарын 13

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд ажиллах ажил үргэлжилж байна.

Дорнод аймгийн СХЗХ нь энэ онд цэвэр усны тоолуурын шалгалт баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэн ажилласнаар орлогын төлөвлөгөөний биелэлт хангагдсан байна. Тодруулбал, Аймгийн хагас жилийн байдлыг авч үзэхэд 123 хувийн биелэлттэй байна.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар Дорнод аймгийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж, зарим шийдэх асуудлын хүрээнд ярилцлаа. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл: “Аймгийн удирдлагууд СХЗХ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Салбарын ажлын үр дүнг сайжруулах, нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх нь нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, инновацийн түүчээ гэж үздэг. Тиймээс бид асуудалд нухацтай хандаж, шийдвэрлэх гарц гаргалаа эрэлхийлэн ажиллана. Ирэх оны төсөвт ч мөн адил өөр шийдэх асуудлыг тусгаж, шийдэж өгөх боломжтой гэж харж байна” хэмээн хэллээ.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Стандарт нь улс орон болон байгууллага, хувь хүний нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгардаг бүх процесс, үйл ажиллагааг зохистой түвшинд журамлан, үр ашгийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад маш том хувь нэмэр болдог. Стандартуудыг дагаж мөрдөх нь олон салбарт үр ашиг, найдвартай байдал, аюулгүй нөхцөлийг нэмэгдүүлж, инновацийг дэмжиж, олон салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг хөнгөвчлөхөд тусалдаг гэдгийг тодотгон хэлээд этолан тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн лабораторийн хүчин чадлыг олон улсын жишигт хүргэхэд хамтран ажиллаж эрчимжүүлнэ гэж итгэж байна” хэмээн онцлон хэллээ.

Уулзалтын дараа Дорнод аймгийн Халх гол, Матад сумын газар нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, тус компанид ашиглагдаж буй хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төлөвлөгөөт хяналт шалгалтыг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх удирдамж, ажлын хэсгийг танилцуулан, хяналтын ажлыг эхлүүллээ.

Мөн ажлын хэсэг СХЗХ-ийн улсын байцаагчидтай хамтран Дорнод аймгийн “Шүр” захад хэмжил зүйн болон сорьцын хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хэлтсийн улсын байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхижуулан ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659537
0 эможи

keyboard_arrow_up