Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.6 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.6 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.6 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

2024 оны III улирлын байдлаар гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 127.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 297.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659542
0 эможи

keyboard_arrow_up