БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СХЗХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СХЗХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СХЗХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Энэ үеэр хэлтсийн албан хаагчдад 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөлт, 2023 оны үйл ажиллагааны тайлагналт, хяналт-шинжилгээ үнэлгээний үр дүн, цаашид өөрчлөлт хийх шаардлагатай анхаарах асуудлууд болон хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэхэд гардаг алдаа дутагдал, ололтын талаар мэдээлэл хийж байгаа юм.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар нь хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд холбогдох талуудыг үнэн, бодит мэдээллээр хангах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд нотолгоо бүхий зөвлөмж, саналыг өгөх, ахиц дэвшлийг нэмэгдүүлэхэд тулгарсан асуудлаас шийдэхэд нь зөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659553
0 эможи

keyboard_arrow_up