Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
2024 оны 10 сарын 16
Хэвлэлийн Хүрээлэнгийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн, сэтгүүлч Э.Ганхуяг нь унадаг дугуйтай зорчиж байгаад автомашинд мөргүүлж, амь насаа алдсан харамсалтай хэрэг 2024 оны долдугаар сарын 8-ны өдөр гарсан билээ.
Тэгвэл зам тээврийн осол гаргаж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу аравдугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659579
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: