“Буцаан олголтгүй зээл” грүпт орж S.Saran гэх хаягаар харьцаж, 13 сая төгрөгийн төлбөр төлж, залилуулжээ “Буцаан олголтгүй зээл” грүпт орж S.Saran гэх хаягаар харьцаж, 13 сая төгрөгийн төлбөр төлж, залилуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Буцаан олголтгүй зээл” грүпт орж S.Saran гэх хаягаар харьцаж, 13 сая төгрөгийн төлбөр төлж, залилуулжээ

2024 оны 10 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 786 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 66 нь залилах гэмт хэрэг байна. Тухайлбал:

  • Сүхбаатар дүүрэгт иргэн Б гэртээ байхдаа телеграммаар ажил хийлгэнэ гэсэн зарын дагуу өөрийн эзэмшлийн данснуудаас үл таних хүмүүсийн 9 данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 107 сая төгрөг шилжүүлэн залилуулсан.
  • Иргэн Б “Propahana-Soluions” гэх нэртэй телеграмм хаягаас тик ток линкээр даалгавар биелүүлээд цалин өгнө гэсний дагуу бүртгэл, барьцаа төлбөр зэрэг нэрээр нийт 16 сая төгрөг шилжүүлж залилуулсан.
  • Иргэн Г фэйсбүүкээр "Буцаан олголтгүй зээл” грүпт орж S.Saran гэх фэйсбүүк цахим хаягаар харьцаж санхүүжилт авах зорилгоор зааврын дагуу 13 сая төгрөгийн төлбөр төлж, залилуулжээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 9 сарын байдлаар 10,027 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Нарийвчилбал сард 1114, өдөрт 37, нэг цагт 1-2 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа судалгаа байна. Дээрх бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад 318,4  тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 2,4 хувиар, учирсан хохирол 75 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Таныг гудамжинд явж байхад чинь хэн нэг танихгүй, өмнө нь царайг нь ч харж байгаагүй, бүр хаана ажиллаж, амьдардгийг нь ч мэдэхгүй хүн ирээд таныг онлайн ажилд оруулж мөнгийг тань хэд дахин нугалж, өсгөж өгье, эсвэл буцалтгүй тусламж үзүүлнэ, бага хүүтэй их хэмжээний зээл өгье, эсвэл хаана ч байхгүй хямд үнээр бараа бүтээгдэхүүн худалдъя Гэхдээ та эхлээд бидэнд мөнгө өгөх хэрэгтэй гэвэл ТА итгэж мөнгө өгөх үү?

Иргэд үүнтэй адил гоё сайхан үг, таатай саналд итгэж цахим орчинд эд хөрөнгөөрөө хохирч, бусдад залилуулж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659592
1 эможи

Зочин
2024-10-16 19:27
эргүү малнууд шуналаасаа болж хохь нь
keyboard_arrow_up