СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудаж гэмтээжээ
2024 оны 10 сарын 17
Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага өчигдөр буюу /2024.10.15/-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж галт зэвсгээр 1 удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иймд иргэн Та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659598
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: