Хаягдсан уурандаа эксийнхээ жийпийг хутгаар бүрэн сийчин зурж дөрвөн дугуйг нь хагалжээ Хаягдсан уурандаа эксийнхээ жийпийг хутгаар бүрэн сийчин зурж дөрвөн дугуйг нь хагалжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хаягдсан уурандаа эксийнхээ жийпийг хутгаар бүрэн сийчин зурж дөрвөн дугуйг нь хагалжээ

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй А.А нь Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хорооллын 4...-р байрны гараашинд байрлуулсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн “... УАТ” улсын дугаартай "Жийп Жирокий" загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүссэн, мөн копут, урд буфер, урд крыло, багажны хаалга, зүүн хойд урд хаалга хэсгийг хутгаар зүсэж гэмтээж 7,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч ийн мэдүүлжээ.

“Би А гэх охинтой зургаан сар үерхээд 2024 оны 9-р сарын 18-ны өдөр салсан. 9-р сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хорооллын автомашины зогсоолд байсан миний машины урд хоёр дугуйг хагалж, жолооч талын хаалган дээр “п..да” гэж сийчсэн байсан. Мөн жолооч талын хаалганы урд үзүүрээс хойд талын үзүүр хүртэл хоёр зураас татсан, тээшин дээр богино хэмжээний зураас үүсгэсэн байсан. Би камер шүүтэл үерхэж байсан охин А миний машин руу явж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад хандаагүй өнгөрсөн. Гэтэл 9-р сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагт А миний машиныг дахиж гэмтээсэн. Ингэхдээ дөрвөн дугуйг хагалж, хамар, бүх талын хаалга, тээш гэх зэрэг бүх газар зураас үүсгэж хараалын үг бичиж сараачсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаа бүрэн бүтэн өмнө байсан шиг нь болгомоор байна...”

Шүүгдэгч буруугаа хүлээж хохирогчид гурван сая төгрөг төлжээ. Шүүх түүнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.

 

Эх сурвалж: Алим.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659616
1 эможи

Зочин
2024-10-19 10:08
ЭВИЙДЭЭ ОХИДУУДЫГ ЗАЙДАЛЖ ЗАЙДАЛЧИХААД ХАЯСАН ЗАЛУУ ЯМАР МУНДАГ ХҮН БЭ ХҮНИЙ САЙХАН ОХИНЫГ ЭВДЭЖ ХӨЯЧИХААД ЮУ Ч БОДООГҮЙ БАЙЖ МАШИН ГЭНЭ ҮҮ БИТГИЙ ХУЦ ТЭР ОХИНД БИЕ СЭТГЭЛИЙН ХОХИРОЛ ТӨЛ ДУРАК АА
Хантлаа идэлчээд дээр нь төлбөр хаха
2024-10-17 16:44
Заас
Зочин
2024-10-17 13:40
Пийсдаач 6 сар үнэгүй шаачаад … тэрэндээ тохирч болоогүй муу
keyboard_arrow_up