“Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-д 300 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-д 300 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-д 300 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна

2024 оны 10 сарын 22

Arslan.mn

Дэлхий дахины болон Монгол улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд, салбарын бэлэн байдлыг хэрхэн хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэхээр

Халдварт Өвчин судлалын үндэсний төв Томуугийн үндэсний нэгжээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.  

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа “Жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.   Иймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй  бусад салбарууд, иргэдийн том үүрэг, хариуцлага болж байна. Манай улсын томуугийн тандалтын тогтолцоо сүүлийн 20 гаруй жилд тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн хэдий ч шинэ болон сэргэж буй халдварууд, мал амьтны дундах томуугийн өвлөл ихсэж байгаа өнөө үед анхаарал хандуулах асуудлууд гарч ирсээр байгаа тул томуугийн тандалтыг бэхжүүлэх, тогтортой байдлыг хангах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлуудыг энэ зөвлөгөөнөөр хөндөн, нээлттэй хэлэлцэж, шийдэлд хүрэх нь чухал юм.” хэмээлээ.

Arslan.mn

“Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-д 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал, тархвар судлагч вирус судлагч эмч гэх мэт нийт 270 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. 

Зөвлөгөөний үеэр өнгөрөгч томуугийн улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололттой болон сул талын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хамтран гаргах юм. Мөн уулзалт, зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, эрдэмтэн, судлаачид оролцож олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлж байна.   

Arslan.mn

Зөвлөгөөн нь Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659708
1 эможи

keyboard_arrow_up