Улаанбаатарт +8 хэм дулаан байна Улаанбаатарт +8 хэм дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт +8 хэм дулаан байна

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2024 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:
 Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -16…-21 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
 
2024 оны 10-р сарын 24-нөөс 2024 оны 10-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 

  • 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас
  • 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр
  • 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд баруунаас 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +3...-2 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659713
0 эможи

keyboard_arrow_up