ШУУРХАЙ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт осол гарч, нэг иргэн ГЭМТЖЭЭ
2024 оны 10 сарын 24
Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т осол гарч, тус үйлдвэрийн ажилтан Б гэх эрэгтэй гэмтжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, осол гарах үед тухайн ээлжинд дөрвөн хүн ажиллаж байсан гэх ба станцын ил хуваарилах байгууламжийн газардуулга гарч, нэг иргэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659747
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: