Хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” байгуулжээ Хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” байгуулжээ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газартай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

“Санамж бичиг”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албыг төлөөлж дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хошууч Н.Эрдэнэбулган, Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.Саруултамир, Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хошууч Н.Эрдэнэлхагва, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, дэд хурандаа Э.Итгэлтөгс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрыг төлөөлж Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл, НЦУГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Нямаа нар оролцлоо.

Arslan.mn

“Санамж бичиг” байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар цаашид хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлэх, ял эдлэхээс оргон зайлсхийсэн ялтан, этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоох, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах нөхцөл боломж бүрдлээ.

Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдах бүрэлдэхүүнийг Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659790
0 эможи

keyboard_arrow_up