ШУУРХАЙ: Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагт 12 сая төгрөгөөр торгох ЯЛ ОНООЛОО ШУУРХАЙ: Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагт 12 сая төгрөгөөр торгох ЯЛ ОНООЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагт 12 сая төгрөгөөр торгох ЯЛ ОНООЛОО

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

2022 оны  нэгдүгээр сард УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Улмаар тус хэрэгт Ж.Пунцаг, З.Үнэнбат нарын хэрэг хоёр жилийн дараа шүүхийн шатанд шийдэгдэхгүй явсан.

Тэгвэл өнөөдөр түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулжээ.

Тодруулбал, Шүүх бүрэлдэхүүн Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 12 сая төгрөгийн торгуул, З.Үнэнбат нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасч, 4 сая төгрөгийн торгуул оногдуулжээ.

Эргэн сануулахад,  Ж.Пунцаг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлж байсан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659809
1 эможи

Сдаа
2024-10-29 02:03
12 саяаар торгоно гэдэг бол доромжлол. Арай арай.
Zochin
2024-10-28 20:42
Hulgaich naraa torgood baih uu
Зочин
2024-10-28 15:42
Ёоо нээрээ. Арай л даам бна бнашүү
O
2024-10-28 14:47
12 хон сая эд нарт юу болохов дээ.зүгээр л аль ч захых нь халааснаас гарах өчүүхэн бутархай мөнгө ш тэй.Ингэж жүжиглээд яахав дээ хичнээн Тэрбум цаана хураачихсан байгаа ш тэй Тэр мөнгийг нь хурааж аваачээ
keyboard_arrow_up