“Цагдаагийн ирээдүй” сэдэвт олон улсын анхдугаар хурал зохион байгуулагдаж байна “Цагдаагийн ирээдүй” сэдэвт олон улсын анхдугаар хурал зохион байгуулагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Цагдаагийн ирээдүй” сэдэвт олон улсын анхдугаар хурал зохион байгуулагдаж байна

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Цагдаагийн ирээдүй” сэдэвт олон улсын анхдугаар хуралд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд тэргүүтэй цагдаагийн байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Интерполоос өөрийн гишүүн орнуудын цагдаагийн байгууллагын удирдлагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, дэлхийн нэр хүнд бүхий судалгааны институтуудыг хамруулан анх удаа зохион байгуулагдаж байна.

Энэхүү олон улсын хурлын гол зорилго нь дэлхийн хэмжээнд нийгэм, эдийн засаг, технологи, хүрээлэн буй орчин, геополитик зэрэг 5 гол салбарт явагдаж буй хувьсал өөрчлөлтүүд болон тэдгээрийн зүгээс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүдийн чиг хандлагуудад үзүүлж буй нөлөөллийг хэлэлцэж, шинэ төрлийн үндэстэн дамнасан гэмт хэргийн төрлүүдтэй амжилттай тэмцэх стратегийг тодорхойлж, олон улсын цагдаа, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх арга замуудыг эрэлхийлж, Интерполын гишүүн орнуудад хандаж холбогдох зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлэхэд оршиж байгаа юм.

Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Интерполын Ерөнхийлөгч, хошууч генерал Ахмед Насар Аль Райси болон БНСУ-ын Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын дарга Чо Жи Хо нартай тус тус хоёр талт уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659816
0 эможи

keyboard_arrow_up