“Улс орноо хамтдаа хөгжүүлцгээе“ өглөөний уулзалтыг зохион байгуулж байна “Улс орноо хамтдаа хөгжүүлцгээе“ өглөөний уулзалтыг зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Улс орноо хамтдаа хөгжүүлцгээе“ өглөөний уулзалтыг зохион байгуулж байна

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Татварын ерөнхий газраас холбогдох яамдуудтай хамтран Нийслэлийн татварын газартай харилцагч дунд сегментийн татвар төлөгчдийн удирдлагуудтай “УЛС ОРНОО ХАМТДАА ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ” уриан дор ээлжит уулзалтаа зохион байгууллаа.

Уулзалтаар Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн Монгол Улсын Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТ)-ийн 22.9-д “Албан татвар төлөгч НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн нэмэлт өөрчлөлтийн тухай танилцуулга хийж, татварын албаны бусад удирдлагуудын хамт татвар төлөгчдийн асуултад хариулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Arslan.mn

Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг зүйл, заалтаар нь танилцуулбал:

☑ 22.9.1. Ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах;

☑ 22.9.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах”;

☑ 22.9.3. Соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;

☑ 22.9.4. Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;

☑ 22.9.5. Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах;

☑ 22.9.6. Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын Үндэсний олимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;

☑ 22.9.7. Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чилэлээр гадаадын их, дээд сургуульд, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;

☑ 22.9.8. Их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;

☑ 22.9.9. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа;

☑ 22.9.10. Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа.

☑ 22.11. Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина.

Уулзалтад оролцсон татвар төлөгчид төрөөс татвар төлөгчдөд олгосон боломжийг талархалтайгаар хүлээн авч, ААНОАТ-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгийн талаар ярилцаж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659820
1 эможи

keyboard_arrow_up