“Шилэн“ Цогоо: “Мотор Сервис“ ХХК харин ёстой мотортой юм шиг компани байна даа “Шилэн“ Цогоо: “Мотор Сервис“ ХХК харин ёстой мотортой юм шиг компани байна даа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Шилэн“ Цогоо: “Мотор Сервис“ ХХК харин ёстой мотортой юм шиг компани байна даа

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

"Мотор Сервис" ХХК орон нутгийн болон нийслэлийн замын ажлыг гүйцэтгэхээр Төрийн сангаас нийт 29 тэрбум төгрөг авсан талаар баримт ил болсон.

Энэ талаар Шилэн Цогоо "Мотор Сервис" ХХК харин ёстой Мотортой юм шиг компани байна даа.  Хот хөдөөгийн замын ажлыг бол хуу хамдаг л юм байна. Одоогийн байдлаар 23,925,568,719 төгрөгийг Төрийн сангаас авсан байна.  Мөн нийслэлээс 6,444,660,946 төгрөг тус тус авчээ.

Нөгөө бордюр, долгиотой зам, явган хүний дутуу орхисон замууд бололтой юм." гэжээ.

Тэгвэл бид  “Мотор сервис “ компанийг судалж үзвэл, 2006 оны гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Анх Гадаад худалдаа, автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 07 тоот хаяг дээр бүртгүүлж байжээ. Харин 2014 онд Авто замын 2.8.1, 2.8.3, 2.8.4, 2.8.5, 2.8.7 дах заалтын дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Хувьцаа эзэмшигчээр нь, Жанчивдорж Лхагвасүрэн, Дамдинсүрэн Доржбат, Манал Алтангэрэл нар бүртгэлтэй байна.

Харин гүйцэтгэх захирлаар нь Дамдинсүрэнгийн Доржбат 2019 оноос ажиллаж байгаа аж.

Манай компани нь авто замаас гадна орон нутаг болон Улаанбаатар хотын зам гүүрний ажлуудын ихэнхийг авдаг аж.

Тухайлбал, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж  саяхан ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүр буюу  ”Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Сонирхолтой нь, “Мотор сервис” ХХК-аас бага үнийн саналыг хоёр ч компани гаргажээ. Тодруулбал, “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Бодьпропертийз” ХХК Яармагийн шинэ гүүрийг 75 тэрбумаар барих санал хүргүүлсэн ч хасагдаж, 77.8 тэрбумын санал хүргүүлсэн “Мотор сервис “ компани шалгарсан байна.

Arslan.mn

Мөн өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт хэдхэн хормын дотор үерлэж, автобус, автомашинууд үерт "алдсан" Монелийн замыг "Мотор Сервис" ХХК 2019 онд 6.2 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулаад байжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659832
1 эможи

Punishment
2024-10-31 20:56
Motor Service-n motoriig onoshilj, shalguulay, ATG
Зочин
2024-10-31 19:19
Үнээн
Зочин
2024-10-31 13:34
Шалгуульё энэ агааг
Зөзө энэ бол цэвэр хээль хахуул явагдаж бна даа
2024-10-31 09:11
Зочин
Зочин
2024-10-29 11:22
Авилгын эх уурхай энэ байна
keyboard_arrow_up