ТОДРУУЛГА: Хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан хэргийг шалгаж байна
2024 оны 10 сарын 29
Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах гэр цэцэрлэгт ой гарантай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар хүүхэд нас бараад удсан гэдэг мэдээлэл байна.
Харин цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай, эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдэг мэдээллийг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659834
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: