Орон сууцанд захиалга өгсөн 177 иргэн найман тэрбум төгрөгөө залилуулжээ Орон сууцанд захиалга өгсөн 177 иргэн найман тэрбум төгрөгөө залилуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцанд захиалга өгсөн 177 иргэн найман тэрбум төгрөгөө залилуулжээ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан С.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэжээ.

 Тодруулбал, С.Б, Б.Г нар нь Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд ашиглалтад  орох орон сууцны хотхонд захиалга авна хэмээн цахим хэрэгсэл ашиглан сурталчилгаа явуулан нийт 177 иргэнээс байрны захиалга авч 8 тэрбум 873 сая төгрөгийн хохирол учруулжээ. Ингэхдээ барилга барих тусгай зөвшөөрөлгүй, санхүүгийн эх үүсвэргүй байсан нь шалгалтаар тогтоодсон байна. Тус хэрэгт прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүхээс хэргийг 2024 оны аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хянан хэлэлцээд тус бүр найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас 8 тэрбум 873 сая төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаатай холбогдуулан иргэдийг мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгуулагаас сэрэмжлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659847
0 эможи

keyboard_arrow_up