“Дуутын хадны бичээс“-ийг алх, цүүцээр тодруулж, дахин сэргээх боломжгүй болгожээ “Дуутын хадны бичээс“-ийг алх, цүүцээр тодруулж, дахин сэргээх боломжгүй болгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Дуутын хадны бичээс“-ийг алх, цүүцээр тодруулж, дахин сэргээх боломжгүй болгожээ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

“Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан зохиосон МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн “Профессорын судалгааны семинар”-аар тус салбарын багш, уран бичээч Онолт Тогообатын Жамъянсүрэн “Дуутын хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” сэдэвт илтгэлийг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцүүлжээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд уг дурсгалын буюу бичээсний үг үсгийн өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байгаа тухай мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, XVI-XVII зууны үеийн Монголын түүх, соёлын, түүний дотор түүх, уран зохиол, хэл шинжлэл, бичээс судлалын, чингэхдээ тухайн цагийн хаданд үлдээсэн бичээснүүдийн дотроос "...хас эрдэнэ мэт хаднаа Дайчин хиа, Гүюн баатар бичив" хэмээн төгсгөсөн хэсгийг алх цүүцээр тодруулжээ. Энэ үйлдэл нь сэргээх биш устгаж буй хэлбэр юм.

Тухайн асуудал орон нутгийн шат шатны удирдлагууд, соёлын ажилтнууд ажлаа, үүргээ сайн мэдэж хариуцлагатай хийдэггүйн жишээ бөгөөд энэ мэтээр түүх соёлын дурсгалуудыг тодруулах нэрээр устгах явдал хадны зураг, буган хөшөө, хүн чулуу гээд бусад дурсгалууд дээр ч гарсаар байгааг тодотгожээ.

Хэрэв будаг, тос байсан бол Соёлын өвийнхөн тухайн бодисыг шинжлээд арилгаж, уусган цэвэрлэж, сэргээн засварлаж болох ч дурсгалын орших гадаргууг нь гэмтээж ховхолсон учир дахин сэргээх боломжгүй болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659850
1 эможи

Зочин
2024-11-06 10:10
ёстой нэг үхрэн фяздуунууд юм аа
Зочин
2024-10-30 07:00
Сүйтгэсэн новшнууд угаасаа тэнгэрийн шийтгэл хүлээнээ. Хэн ч байсан хаана ч байсан олоод шийтгэчихнэ л дээ. Эргүү новшнууд одоо яая гэх вэ. Бүр албаар сүйтгэсэн байна. Одоо сүйтгэсэн хүмүүс нь дууссан байх.
keyboard_arrow_up