Ачааны хоёр машин мөргөлдөж, машинд хавчуулагдсан жолоочийг эсэн мэнд гаргажээ
2024 оны 10 сарын 30
Говьсүмбэр аймаг, Баянтал сум 3 дугаар багийн “Их-Уул” гэдэг газар өчигдөр /2024.10.29/ 17:34 цагт ачааны автомашинууд мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөж тус автомашины жолооч 44 настай эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659854
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: