Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ
2024 оны 10 сарын 30
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “... дугаар тоот байрны орцны үүдэнд тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг 3 залуу булаагаад зугтаасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 16-21 насны гурван иргэнийг камерын тусламжтай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар зорчихдоо сонор сэрэмжтэй байх, камерын хяналттай хэсгээр явах, бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659876
1 эможи
Зочин
2024-10-30 22:42
Одооны хүүхдүүд гэж хүн хогнууд болжээ!!! Эцэг эхчүүд нь хогийн гарууд болоод л энэ зулбасганууд ийм хүн хогнууд болж байгаа шдээ!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: