АТҮТ: Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө
2024 оны 10 сарын 31
Зам засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор орон нутгийн тээвэрлэлт хийх байршилд өөрчлөлт оржээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил өнөөдөр /2024.10.31/ 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс Номин авто буудлаас эхлэлтэй орон нутгийн чиглэлд Драгон автобусны буудлаас хөдлөж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Тухайлбал Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлд Драгон авто буудлаас тээвэрлэлт хийнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659890
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: