ЦЕГ: Хятадад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна ЦЕГ: Хятадад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Хятадад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна

2024 оны 10 сарын 31

Arslan.mn

Хятадад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна гэдгийг ЦЕГ-аас анхааруулж байна.

Тухайлбал БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659894
1 эможи

Зочин
2024-11-01 09:22
МОНГОЛ МОНГОЛОО Л ХАЙРЛАХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭН Ч МОНГОЛЧУУДЫГ ХАЙРЛАХГҮЙ ШҮҮДЭЭ.
keyboard_arrow_up