Согтуу жолооч явган хүний замаар зорчиж байсан 63 настай иргэний амийг хөнөөжээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэл нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.
Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.