Галлагаа буруу хийсний улмаас угаартаж нас баржээ Галлагаа буруу хийсний улмаас угаартаж нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Галлагаа буруу хийсний улмаас угаартаж нас баржээ

2024 оны 11 сарын 03

Arslan.mn
Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар тоотод угаартсан хүмүүс байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай, эмэгтэй О угаартаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд галлагаагаа буруу хийж, түүхий нүүрсэнд угаартсан байж болзошгүйг тогтоожээ.

Угаарын хий нь өнгө, үнэр, амтгүй учир иргэд угаартаж буйгаа мэдэх боломжгүй байдаг. Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659923
1 эможи

Зочин
2024-11-04 11:03
Түүхий нүүрс түлээд угаартсан байна. Гэж бичжээ.
keyboard_arrow_up