Toyota Land-200 автомашинаар 28 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон этгээдийг олжээ
2024 оны 11 сарын 08
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цаг 20 минутад цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Уг этгээд нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660035
1 эможи
Natsag
2024-11-08 15:44
Khun dairchihaad zugtaj baisan khun chanargui orkiig barij avsand bayar khurgie.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: