С.Ням-Эрдэнэ: “Үндэсний Итгэмжлэлийн төв“-өөс олгосон  итгэмжлэлийг дэлхийн 141 улсад хүлээн зөвшөөрдөг С.Ням-Эрдэнэ: “Үндэсний Итгэмжлэлийн төв“-өөс олгосон итгэмжлэлийг дэлхийн 141 улсад хүлээн зөвшөөрдөг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ням-Эрдэнэ: “Үндэсний Итгэмжлэлийн төв“-өөс олгосон итгэмжлэлийг дэлхийн 141 улсад хүлээн зөвшөөрдөг

2024 оны 11 сарын 08

Arslan.mn

Үндэсний Итгэмжлэлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, ДСО сургалтын байгууллагатай хамтран 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхид тавих шаардлага” шинэчлэгдсэн стандартын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад нийт 28 эмнэлгийн байгууллагын 60 гаруй лабораторийн эрхлэгч болон эмч, мэргэжилтэн, чанарын менежер хамрагдсан юм. Тэгвэл өнөөдөр тус сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдэд сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Манай байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй бүх төрлийн лабораториудад холбогдох стандартын дагуу шаардлага, шалгуурт нийцсэн эсэхэд үнэлгээ хийж, итгэмжлэл олгодог. Бидний олгосон итгэмжлэлийг дэлхийн 141 улсад шууд хүлээн зөвшөөрч байна.

Arslan.mn

MNS ISO 15189:2024 стандартын шаардлага шалгуурыг хангах эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний хариу үр дүнг чанартай үнэн зөв, бодитой гаргах, менежментийн тогтолцоог сайжруулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн салбарт өвчний оношийг зөв тавих, эмчилгээ хийхэд лабораториудын үүрэг, оролцоо хамгийн их. Монгол Улсын хэмжээнд 50 гаруй лабораториуд итгэмжлэлийн гэрчилгээг аваад байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Arslan.mn

ЦССҮТ-ийн Дотоод аудитор Т.Алимаа:

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Үндэсний Итгэмжлэлийн төвтэй хамтран шинэчилсэн стандартын анхны танилцуулах сургалтын амжилттай зохион байгууллаа. Оношилгоо эмчилгээнд лабораторийн шинжилгээний чанарын баталгаа хамгийн чухал байдаг. Тиймээс бид сургалтаар олон улсын түвшинд эрүүл мэндийн байгууллагын лабораториудад хэрэгжүүлэх шаардлагатай шинэчилсэн хувилбартай танилцлаа. ЦССҮТ нь цус цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг учраас бид 2007 оноос эхлэн стандартын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, анхны стандартаар итгэмжлэгдэж байсан. Түүнээс хойш жил болгон итгэмжлэлдээ хамрагдаж, аудитаар шалгуулж явж байна. Бид Үндэсний Итгэмжлэлийн төвөөсөө итгэмжлэл авснаар бид бүхний хийсэн шинжилгээний хариуг 141 оронд хүлээн зөвшөөрөх болсон. Тиймээс бид Монгол Улсдаа хийгдэх шинжилгээний төрлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Цаг үеэ олсон сургалтыг зохион байгуулсан Үндэсний Итгэмжлэлийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Arslan.mn

MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхид тавих шаардлага” шинэчлэгдсэн стандарт нь Олон улсын стандартын байгууллагаас шинэчлэн боловсруулагдсан 4 дэх хэвлэл бөгөөд үндэсний стандарт болон 2024 онд батлагдаад байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660038
1 эможи

DR. ADITY
2024-11-09 18:01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-11-09 18:01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up