Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2024 оны 11 сарын 10

Arslan.mn
Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Оройдоо үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -10 градус хүйтэн харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660040
0 эможи

keyboard_arrow_up