ТАНИЛЦ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох АРГАЧЛАЛ
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч иргэн та жирэмсний болон амаржсаны улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ:
-Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх
-Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
-Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
ЖИРЭМСНИЙ ТЭТГЭМЖ, АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ БОДОХ ХУВЬ ХЭМЖЭЭ:
-Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ажлын өдрөөр тооцон тус тус олгоно.
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцож олгох тэтгэмжийг бодно.
БОДОЛТ:
- Сарын дундаж ажлын өдөр: 21 өдөр
- Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого: 1.200.000₮:21= 57.143₮
- Тэтгэмж олгох хоног: 84 өдөр+3 өдөр (нийтээр амрах баярын өдөр)=87 өдөр
- Олговол зохих тэтгэмж: 57.143₮*87 өдөр=4.971.441₮