ХӨСҮТ, ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа ХӨСҮТ, ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ, ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. 

Бичил биетний тэсвэржилт нь дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг бөгөөд тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд 2020-2030 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудад тэсвэржсэн бичил биетний шалтгаантай нас баралт 5 сая тохиолдлоор нэмэгдэж, 150 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулна гэж тооцоолсон байна.

Тус төв нь 2024 оны 10-р сарын 1-11 өдрүүдэд “Бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх, антибиограм гаргах, олон улсын тандалтын дэлхийн сүлжээ (GLASS, WHONET)-д мэдээлэх механизмыг бүрдүүлэх, тандалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, дэгдэлт хэлбэрээр тархахаас сэргийлэх” сэдвээр ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтанд:

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Хавдар судлалын үндэсний төв

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2

Нийслэлийн Өргөө амаржих газар

Сүхбаатар, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, тархвар судлаач, лабораторийн мэргэжилтнүүд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660084
0 эможи

keyboard_arrow_up